“ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ” ХК-ийн 2026 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Пүрэв гарагийн 16:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, “Таван Богд Проперти” ХХК оффисын 1-р давхарт байрлах хурлын танхимд болно.

Хурлаар хэлэлцэх асуудал

Ø  Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан танилцуулах

Ø  Төлөөлөн удирдах зөвлөлөөс санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтийг хэлэлцэн, батлах

Ø  Компанийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн хөндлөнгийн аудитын компанийн дүгнэлтийг танилцуулах,

Ø  Компанийн 2025 оны ногдол ашгийн тухай гаргасан ТУЗ-ийн тогтоолыг танилцуулах,

Ø  Компанийн 2026 оны санхүүгийн төлөвлөгөө, зардлын төсвийг танилцуулах, батлах

Ø  “Жуулчин Дюти Фрий” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, батлах;

Ø  “Жуулчин Дюти Фрий” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүдийг шинээр томилох, батлах;

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны 04-р сарын 12-ны өдөр байна.

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй БДК-иуд болон компанийн байранд 2026 оны 4-р сарын 01-ний өдрөөс ирж танилцаж боломжтой.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил, Хаан банк цамхаг, 9-р давхарт ажлын өдрөөр 08:30-17:30 цагийн хооронд

Утас: 95034477 утсаар холбогдоно уу.


ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС